Замбага Групп ХХК — итгэлд суурилсан үл хөдлөх хөрөнгийн зуучлал
Замбага Групп ХХК нь 2020 оны 1 сард үүсгэн байгуулагдаж, мөн оны 5 сард үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөл (ТЗ 604/47) авсан. Бид орон сууц, газар, оффис, худалдаа үйлчилгээний объект болон түүнтэй холбоотой эрхийг худалдах, худалдан авах, шилжүүлэх, түрээслүүлэх чиглэлээр мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.
Худалдан авагч, худалдагч хоёр талд адил ил тод, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг бөгөөд туршлагатай агентууд, санхүүжилт-даатгал-үнэлгээний түнш байгууллагуудын хамт таны үл хөдлөхтэй холбоотой бүх асуудлыг нэг дороос шийднэ.
Санаачлагатай, идэвхи зүтгэлтэй, найдвартай, чадварлаг мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх баг бүрэлдэхүүн бөгөөд дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ТОП компаниудын нэг болох чин зорилготойгоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Харилцагч бүрийн сэтгэл ханамжийг өндөрт байлгана.
Зарагдсан хугацаа, үнийн статистикаа нээлттэй харуулдаг цөөн байгууллагын нэг.
Гэрчилгээтэй агентууд, хуулийн болон үнэлгээний зөвлөхүүд нэг багт.
Хэлцэл бүрийн ард гарын үсэг зурсан гэрээ, баталгаа бий.

2020 онд Замбага Групп ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл удирдан ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2024–2026 онд тус холбооны Гүйцэтгэх захирлаар ажилласан.

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбооны бүх гишүүдийн хурлын зохион байгуулагч
ҮХХБЭДНХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, Олон нийт, PR хорооны гишүүн · МҮХХУА-н дэргэдэх Олон нийттэй харилцах зөвлөлийн гишүүн
Бид үл хөдлөх хөрөнгийн зуучлалын хууль, мэргэжлийн бүх шаардлагыг хангаж, албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
МҮХХУА-н дэргэдэх Олон нийттэй харилцах зөвлөлийн дарга · ҮХХБЭДНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Гишүүнчлэлийн хорооны дарга, Ёс зүйн зөвлөлийн гишүүн
Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал
ҮХХБЭДНХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн